Home Zug flashШахмал түлш зарна гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж байна

Шахмал түлш зарна гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж байна

by chimka chimka

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна

“Шахмал түлш худалдаа, авна, зарна” гэх фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан 1 тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.

Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00