Home Zug flashAMAZON хүргэлтийн ажилтнуудад зориулсан хиймэл оюун ухаантай нүдний шилээ танилцууллаа

AMAZON хүргэлтийн ажилтнуудад зориулсан хиймэл оюун ухаантай нүдний шилээ танилцууллаа

by chimka chimka

Amazon компани хиймэл оюун ухаантай “Amelia” нэртэй ухаалаг нүдний шилний туршилт эхлүүлсэн тухайгаа Цахиурын хөндийд болсон нээлтийн үеэр мэдэгдлээ.

Амелиа шил нь камер, дэлгэцтэй бөгөөд зураг авах товч бүхий хантаазтай хамт ашиглагдана. Туршилтыг 10 гаруй хүргэлтийн компани дээр туршиж байгаа бөгөөд хүргэлтийн хугацааг богиносгох, бүтээгдэхүүн солигдох, ялгах хурдыг нэмэгдүүлэх зэрэг давуу талыг бий болгож байгаа аж. Бүтээгдэхүүнээ эхлээд Хойд Америкт дараа нь дэлхий дахинд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн агуулахад ажиллах зориулалттай робот гар танилцуулжээ. Тус робот нь илүү хурдан, нарийвчлалтайгаар илгээмжийг ялгах зориулалттай бөгөөд Өмнөд Каролина мужийн нэгэн агуулахад аль хэдийн ашиглагдаж эхэлсэн байна. Робот нь ажлын байрны гэмтэл бэртлийг бууруулж, агуулахын орон зайг илүү үр ашигтай ашиглахад туслах аж.

Үүнээс гадна Amazon хиймэл оюун ухаанд суурилсан агуулахын менежментийн систем нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Энэ систем нь агуулахын архивын болон бодит цагийн мэдээллийг нэгтгэн, ажлын урсгалын саатлыг урьдчилан таамаглан, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэхэд туслах, шаардлагатай үед ажилчдад үр ашгаа нэмэгдүүлэх зөвлөмж өгдөг байна.

banner

Эх сурвалж: bbc.com

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00