Home Zug flashБизнес, хувийн хэвшлийн манлайлал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй оролцоно

Бизнес, хувийн хэвшлийн манлайлал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй оролцоно

by chimka chimka

“Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0 болон Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх: Уур амьсгалын үйл ажиллагаанд бизнес ба хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын УАӨСК-ын Ази, Номхон далайн бүсийн төв, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл болон хөгжлийн түнш байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, цаашид эдийн засгийн хөгжлийг ногоон өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй загварт шилжүүлэхэд төр, бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо.

Арга хэмжээний зорилго нь шинэчлэн батлагдсан Монгол Улсын “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0” болон боловсруулалтын шатанд буй “Урт хугацааны хүлэмжийн хийг бууруулах хөгжлийн стратеги”-н зорилтын хэрэгжилт, уур амьсгалын санхүүжилт болон хяналтын механизмын талаар мэдээлэл солилцох, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.

banner

Хэлэлцүүлгийн эхний өдөр хөгжлийн түнш байгууллагууд, бизнес эрхлэгчид, Засгийн газрын агентлагууд, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн нийт 80 гаруй төлөөлөгчид оролцож байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00