62

Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо тохиролцоонд хүрч чадсангүй. Ингэснээр багш нарын ажил хялт үргэжилж, Улсын цэцэрлэг, сургуулийн сурагчид дахин гэртээ үлдлээ.

Засгийн газар ирэх оноос эхлэн багш нарын цалинг нэгдүгээр сараас 20 хувиар, 7 дугаар сараас 10 хувиар нэмэгдүүлэх санал тавьсан ч Үйлдвэрчний холбооны хувьд тэдний саналыг хүлээж аваагүй юм. Улсын сургуулийн багш нарын ачаалал өндөр, урт цагаар ажилладаг. Өнөөдөр багш нар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна гэж үйлдвэрчний эвлэлээс нь тодотгоод буй.
Багш нар 2 хүний ажил хийж байж дөнгөж 3 сая төгрөгийн цалин авч байгаа бол шинэ залуу багш нар 1.4 сая төгрөгийн цалин авч байна.
