74


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” зорилтын хүрээнд “Хүний эрх, тэгш байдлыг хангах” үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, олон улсын туршлага, сайн жишээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой “Хүний эрхийг хүндэтгэе, хангая, хамгаалъя” аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.23/ боллоо.

Тус аяны хүрээнд цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийттэй харилцах хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Танд тусалъя” зөвлөх цэгийг Улсын хэмжээнд байгуулж, иргэдэд хууль эрх зүйн тусламж, зөвлөгөө үзүүлж, шаардлагатай мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.

