Home Тоглоомын дүрэмТөсвийн тогтвортой байдлын зөвлөлд 2026 оны төсвийн төслийг танилцууллаа

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд 2026 оны төсвийн төслийг танилцууллаа

by chimka chimka

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөгт, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөгт тус тус хүрэхээр тооцсон.

Тэнцвэржүүлсэн орлого 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 1,390.1 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна.

Энэхүү өсөлтийн 689.4 тэрбум төгрөгийг орлогын албан татварын орлого, 477.8 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын өсөлт тус тус эзэлж байна.

banner

Боловсролын салбарт 1,041,6 тэрбум, эрүүл мэндийн салбарт 1,303,1 тэрбумыг төсөвлөж байна.

2026 оны төсвийн төсөөллөөр ДНБ 5,7 хувьд хүрч, 90,205 ажлын байр шууд нэмэгдэх бол 19,032 шууд бус ажлын байр нэмэгдэхээр тооцож байна.

Төсвийн нийт орлогоос 3,323.8 тэрбум төгрөгийг тогтворжуулалт сан болон үндэсний баялгийн санд хуваарилна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу 528.9 тэрбум төгрөгийг хуримтлалын санд, 2’427.2 тэрбум төгрөгийг Ирээдүй өв санд тус тус төвлөрүүлнэ.

2026 оны төсвийг боловсруулахдаа төрийн албаны орон тоог 2025 оны тодотгосон түвшин буюу 9 хувь бууруулсан хэмжээнд хязгаарлах, төрийн хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлж төсвийг үр ашигтай зарцуулах, төсвийг дахин хуваарилах замаар зөвхөн ахмадын болон халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх бодлого, зарчмыг баримтлав.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00