Home Том тооБанк, санхүү“Хуримтлалтай багш” хөтөлбөр эхэллээ

“Хуримтлалтай багш” хөтөлбөр эхэллээ

by chimka chimka

Боловсролын салбарын багш, ажилтан нарт зориулсан хөнгөлөлттэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой Голомт банктай санамж бичиг байгуулсан билээ. Тус банкнаас “Хуримтлалтай багш” хөтөлбөрийг эхлүүлжээ.

“Хуримтлалтай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар нийт багш ажилтнуудад санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн дархлаатай, хуримтлалтай багш болоход дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;

Багш ажилтнуудыг гэнэтийн эрсдэлээ хаах болон дунд, урт хугацааны тодорхой зорилгод хүрэх хадгаламжтай болоход нь банкны урамшуулалт хөтөлбөрөөс гадна давхар урамшуулах замаар дэмжих, хуримтлуулах дадал бий болгох;

Голомт банкнаас Боловсролын салбарын нийт багш ажилтнуудад хамгийн таатай, хөнгөлөлттэй нөхцөлүүдийг санал болгох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршино.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00