Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.17/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэж, дүгнэлтийг хүлээж авлаа. Уг дүгнэлт нь цагдан хорих үндэслэлийг хуульд тодорхой заах тухай юм. УИХ-ын гишүүд шүүгдэгч оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үүднээс үе үеийн Эрүүгийн процессын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан гэдгийг онцоллоо.

2. “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжиж хүлээж авлаа. УИХ-ын гишүүд “Алт-3” аяныг эрчимжүүлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв. Гэхдээ тусгай хамгаалалттай газар руу орох хэрэггүй, өөр бусад орд газруудаа ашиглах хэрэгтэй гэв.
