Home Zug flash“POKERR2” аппликэйшинд “IHTUS” нэртэй өрөөг үүсгэж, иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж байсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

“POKERR2” аппликэйшинд “IHTUS” нэртэй өрөөг үүсгэж, иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж байсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

by chimka chimka

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Pokerrr2” аппликейшинд нэр бүхий өрөөг үүсгэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг 7 этгээдийг олж тогтоон, баривчиллаа.

Дээрх нэр бүхий бүлэг этгээдүүд нь цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогоос, нийт 800 орчим сая төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, гэмт хэргийн замаар олсон орлогын эх сурвалжийг нуух замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00