Home Zug flashУИХ-ын гишүүн Б.Энхбаяр Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгчээ

by chimka chimka

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НТВ телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт зочноор оролцох үеэрээ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээллүүдийг олон нийтэд ярьсан. Харин тус нэвтрүүлгийн маргааш л УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний ярилцлагадаа дурдсан сэдвүүдийг үгүйсгэж, хэвлэлийн хурал зарлаж, асуултад нээлттэй хариулсан юм.

Үйл явдлын өрнөл АТГ-т хүрч байгаа бололтой. Өнөөдөр 12 цаг 45 минутад авлигатай тэмцэх газар очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн тухайгаа Б.Энхбаяр гишүүн, өөрийн албан ёсны фэйсбүүк пэйждээ мэдээлжээ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00