120
Өнгөрсөн бямба гарагт /2025.09.27/ Баянзүрх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тодруулбал, нийтийн байран дахь өрөөний хувцасны шүүгээнээс эмэгтэй хүний цогцос олдсон. Тэгвэл цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт этгээдийг олж, баривчилжээ. 45 настай уг эрэгтэй өөрөөсөө 15 насаар дүү хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд, хувцасны шүүгээнд нуусан байна. Хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байна.