Home Zug flashЭЗБХ: “Зүрх судасны Үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

ЭЗБХ: “Зүрх судасны Үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

by chimka chimka

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувийн саналаар дэмжиж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төрөлжсөн төв байгуулна гэж заасны дагуу Европын сэргээн босголт хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн их гүнт улсаас 22.5 сая евро, 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Төсөл нь 2026 оноос 2032 оны хооронд хэрэгжих бөгөөд Гуравдугаар эмнэлгийн дэргэд найман давхар 15079 мкв талбай бүхий 80 энгийн, 16 эмчилгээний, 15 эрчимт, найман өдрийн, мэс заслын найман өрөөтэй байхаар төлөвлөсөн. Төслийн удирдлагыг Люксембургийн вант улсаас удирдан явуулах юм.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөлд Засгийн газар гарын үсэг зурах эрх олгох асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

banner

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нэгт боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж хүүхэд багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барих, хоёрт техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулахад зориулах юм.

Гишүүдийн зүгээс төслүүдийг хэрхэн эрэмбэлсэн, хүрэх үр дүнгийн тооцооллын аргачлалыг тодорхой болгох, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үнэ ханшийн мэдээллийн судалгааг ил болгох шаардлагатайг хэлэв.

Монгол банкин дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд дахь хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувийн саналаар дэмжлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Заяабал, Ж.Алдаржавхлан нар нэмэгдэж оров.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00