Home Тоглоомын дүрэмБодлогын шийдвэрМонгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа

Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа

by chimka chimka

Засгийн газрын хуралдаанд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа.

Таван жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан байна.

Тодруулбал: салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж 644 санал тусгасан.

8 үндсэн чиглэлд төвлөрүүлж, 10 гол үр дүнгийн шалгуур тогтоосон.

banner

Үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсон.

Таван жилийн үндсэн чиглэлд туссан ажлуудад салбар яам, төр захиргааны байгууллагууд шат шатандаа оролцоо, хувь нэмрээ оруулна.

Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулан, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00