Филиппиний өмнөд хэсэгт байрлах 700 мянга гаруй хүн амтай Женерал Сантос хотын эрэг дагуу өчигдөр өглөө /2026.06.08/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас эрэг дагуу нэг метрийн цунамийн давалгаа үүсч, тог цахилгаан тасарсан байна.
Газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 12 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд ойролцоох эрэг дагуу 1 метр өндөр цунами үүсгэсэн гэж албаныхан мэдээллээ.
Тус хотын гамшгийн удирдлагын газрын дарга Арлен Холлеро: Эргийн тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд томоохон шашны дурсгалт байгууламж нурж, гүүрэнд цууралт үүссэн гэв.
Дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий орнуудын нэг болох Филиппин улс нь Номхон далайн галын цагираг дээр байрладаг. Иймд, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ойр ойрхон болдог онцлогтой. Мөн жил бүр 20 орчим удаагийн хар салхи, халуун орны шуурганд өртдөг байна.
Эх сурвалж: ABCnews

