Home Zug flashШувуун фабрикт KOICA-ийн тусламжтай дөрвөн улирлын нарийн ногоо тариалалтын хүлэмж барина

Шувуун фабрикт KOICA-ийн тусламжтай дөрвөн улирлын нарийн ногоо тариалалтын хүлэмж барина

by Naraa Nar

Улаанбаатар хот, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-тай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээрийн протоколыг өнөөдөр /2026.06.12/ байгууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцлоо. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлэх гэнэ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00