Home Zug flashОн гарсаар 2739 хүний амь насыг аварчээ

Он гарсаар 2739 хүний амь насыг аварчээ

by Naraa Nar

Улсын хэмжээнд он гарсаар таван сарын (2026.01.01-05.31) байдлаар 2402 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2739 хүний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1999 нь гал түймэр, 296 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн осол, усны болон уулын осол, төөрсөн сураггүй болсон, өндрөөс унах) 27 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 41 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 39 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00