Home Zug flashМаргааш ГЕГ-аас Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэн орсонтой холбоотойгоор бизнес эрхлэгчид, худалдааны байгууллагуудад сургалт орно

Маргааш ГЕГ-аас Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэн орсонтой холбоотойгоор бизнес эрхлэгчид, худалдааны байгууллагуудад сургалт орно

by Naraa Nar

ГЕГ: Үйлдвэрлэгч, экспортлогч худалдаа эрхлэгчидэд зориулсан “Барааны ангилал, гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтыг 2026 оны зургадугаар сарын 18-ны өдөр 09:00-13:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг бизнес эрхлэгчид, худалдааны байгууллагуудад сурталчлан таниулах, хэлэлцээрийн хүрээнд олгогдох тарифын хөнгөлөлт, боломжийг үр ашигтай ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Гаалийн байгууллагаас барааны ангилал, гарал үүслийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө.

МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЧИГЛЭЛ

  • Барааны ангилал (БТКУС)
  • Барааны гарал үүслийн дүрэм, шалгуур
  • Тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл
  • Гарал үүслийн нотлох баримт бүрдүүлэх зөвлөмж

Дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж үзнэ үү!

banner

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00