Home ЭнтертайнментPopcorn zoneГРЭММИ 2027: ТАВАН ШИНЭ ТӨРӨЛ НЭМЭГДЛЭЭ

ГРЭММИ 2027: ТАВАН ШИНЭ ТӨРӨЛ НЭМЭГДЛЭЭ

by Naraa Nar

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн шагнал болох ГРЭММИ 2027 оны наадмаас эхлэн 5 шинэ төрөл нэмэхээр боллоо. Ингэснээр нийт шагналын төрөл 100-д хүрч байгаа нь 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Шинээр нэмэгдсэн төрлүүд:

Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэр
(K-Pop, J-Pop, C-Pop болон бусад Азийн поп урсгал)
Шилдэг уламжлалт поп хоолойн үзүүлбэр
Орчин үеийн попоос ялгарах уламжлалт хэв маягийн бүтээлүүдэд олгоно.
Шилдэг латин дуу
Испани хэлээрх дууны зохиолчдыг онцлон үнэлэх шинэ төрөл.
Шилдэг R&B хамтын бүтээл / Хос, хамтлагийн үзүүлбэр
R&B төрөлд хамтын ажиллагааг тусгайлан үнэлнэ.
Шилдэг уламжлалт фолк цомог
Фолк хөгжмийн уламжлалт урсгалыг бие даасан төрөл болгожээ.

Сонирхолтой баримт: Азийн поп хөгжмийн төрөл бий болсноор K-Pop, J-Pop, C-Pop уран бүтээлчид анх удаа өөрсдийн гэсэн тусгай ангилалд өрсөлдөх боломжтой болж байна. Энэ нь Грэммийн түүхэн дэх хамгийн том бүс нутгийн тэлэлтүүдийн нэг гэж үзэж байна.

Эх сурвалж: AP news

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00