Нийслэлийн хэмжээнд 2026 оны 6цр сарын байдлаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702,335,3 сая төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал,
- Барилга байгууламжийн 87,
- Инженерийн шугам сүлжээний 4,
- Их засварын 58,
- Тохижилтын 8,
- Тоног төхөөрөмжийн 7,
- 5 ажилд зураг төсөл хийгдэж байна.
Эдгээрээс боловсролын салбарт:
- Сургуулийн барилга, өргөтгөл 33,
- Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32,
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14,
- Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.
2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан байна.
2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:
- Дулаан хангамжийн ажил-25 хувь,
- Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилт-15 хувь,
- Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээ-58 хувь,
- Халаалтын зуухны өвөлжилт-17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
