Home Zug flashУлаанбаатар хотод дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатар хотод дуу цахилгаантай бороо орно

by superadmin
Улаанбаатар хотод өнөөдөр дуу цахилгаантай бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
• Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
• Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
• Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
• Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
• Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
• Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
• Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00