Home Zug flashЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

by Naraa Nar

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцож, Монгол Улсад анх удаа Олон улс судлалын бие даасан хүрээлэнг байгуулснаар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад захилаа.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00