Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Зарим гол нэрийн бараа өмнөх долоо хоногоос 0.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар тус тус буурчээ.
Тухайлбал, нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16691 төгрөг, үхрийн мах кг 20737 төгрөг, ямааны мах кг 12151, сонгино кг нь 4361 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2443 төгрөг, сүү /задгай, литр/ 4759 төгрөг, элсэн чихэр кг нь 4952 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2675 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ /2025.09.01/ өдрийн байдлаар хонины мах кг нь 13548 төгрөг, үхрийн мах кг 17683 төгрөг, ямааны мах кг 11554 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2675 төгрөг, сүү /задгай, литр/ 3280 төгрөг, элсэн чихэр кг 4235 төгрөг, цагаан будаа кг 4086 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2783 төгрөг, А-80 /литр/ 2648 төгрөг, дизелийн түлш /литр/ 3169 төгрөгийн үнэтэй байна.