Home Zug flash“D-GOV.MN” ЦАХИМ СИСТЕМ-ийг Засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ

“D-GOV.MN” ЦАХИМ СИСТЕМ-ийг Засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ

by chimka chimka

Иргэдээ сонсож, иргэдийнхээ саналыг авч гаргасан шийдвэр л ХАМГИЙН ЗӨВ БАЙДАГ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО хэрэгжүүлэхийг нэн тэргүүнд чухалчилж байгаа.

Түүний нэг жишээ бол ирэх оны төсвийн төслийг АНХ УДАА ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ,ИРГЭДЭЭСЭЭ САНАЛ АВЧ БОЛОВСРУУЛСАН явдал юм.

banner

Тэгвэл төрийн бодлого, шийдвэрт ИРГЭДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙ, САНАЛ, ШҮҮМЖИЙГ ТУСГАХ, тэдний оролцоог хангах “D-GOV.MN” ЦАХИМ СИСТЕМ-ийг Засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болж байна.

D-GOV.MN” ЦАХИМ СИСТЕМ нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг журамд заасан тооны буюу Монгол Улсын 18 насанд хүрсэн 20,000- 100,000 ИРГЭН ДЭМЖСЭН БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ олон нийт, хамтын оролцооны систем юм.

Тухайлбал:

-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР ХҮРТЭЭМЖ БОЛОН ИРГЭДИЙН АМЬДАРЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ зэрэг асуудлаар 20 МЯНГАН ИРГЭНИЙ САНАЛ,

-ЗГ-ын бүрэн эрхийн хүрээнд санаачлах хууль тогтоомжийн төсөл, ЗГ-аас баримтлах бодлого, шийдвэрийг төлөвлөх, шийдвэр гаргах асуудлаар 100 МЯНГА БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САНАЛ,

-ЗГ-ын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах асуудал, хяналт, шалгалт хэрэгжүүлэх, зохион байгуулалтын бусад арга хэмжээний талаар 50 МЯНГА БА ТҮҮНЭЭС ДЭЭШ САНАЛ иргэдээс ирвэл Засгийн газар заавал хэлэлцэж ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР гаргадаг болно.

ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ӨГДӨГ ТОГТОЛЦООГ бүрдүүлнэ.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд ИРГЭД ДҮН ТАВЬДАГ шинэ соёлын эхлэл нь “D-GOV.MN” цахим систем юм.

НЭЭЛТТЭЙ ТӨР-ЭЭЛТЭЙ ЗАСАГ

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00