Home Zug flashНепалын Gen Z-үүд “Непо Кид” хөдөлгөөнийг эхлүүлсэн нь улс орон даяар хурц тэмцэлд хүргэв

Непалын Gen Z-үүд “Непо Кид” хөдөлгөөнийг эхлүүлсэн нь улс орон даяар хурц тэмцэлд хүргэв

by chimka chimka

Есдүгээр сараас эхлэн Непалын Gen-Z үеийнхэн улс төрчдийн хүүхдүүд, тэдний хамаатан саднуудын тансаг амьдралын хэв маягийг илчлэх “Непо Кид” хөдөлгөөнийг цахим орчинд өрнүүлж эхэлжээ.

Харин Засгийн газраас нь WhatsApp, Facebook, Instagram зэрэг 26 сошиал платформыг хориглосноор залуучууд гудамжинд гарч, “Сошиал орчин хаагдсан ч авлигал байсаар байна”, “Бид нар татвар төлж, тэд нар тансагладаг”, “Бидний татвар, тэдний тансаглал” зэрэг уриа лоозон дор жагсаж эхлэв.

Жагсагчид өчигдөр парламентын ордонд гал тавьсан бөгөөд улс төрчдийн гэрийг тонох, шатаах, зодох зэрэг хүчирхийлэл газар аваад буй. Амь үрэгдсэн 19 хүний дотор экс Ерөнхий сайдын эхнэр багтаж буй юм.

Улмаар Ерөнхий сайд Оли огцорч, цахим орчинд тавигдсан хоригийг ч мөн адил цуцалсан байна.

banner

Жагсагчид улс төрчдийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгах Тусгай комисс байгуулахыг шаардаж байна

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00