Home Тоглоомын дүрэмБодлогын шийдвэрУИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

by chimka chimka

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн.

Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад Байнгын болон дэд хорооны дарга, гишүүд идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00