Home Zug flashЭнэ чуулганаас эхлэн төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ

by chimka chimka

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байна.

Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг УИХ-ын дарга тодотголоо.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан нь сайшаалтай байна. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзжээ. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахааргүй байна.

Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй.

banner

Наадмын дараах намрын их ажил улс даяар өрнөж, айл өрх, албан газар бүр өвөлжилтийн бэлтгэл базааж байна. Энэ жил нийт нутгийн 40 гаруй хувь гантай болон гандуу зуслаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангайн зарим нутаг болон  Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг зэрэг газар тариалангийн гол бүсийн зарим хэсэгт зуншлага тааруу өнжлөө. Зуншлагын нөхцөл байдлаас улбаалан өвөлжилт, хаваржилт анхаарал татаж байна.

Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг УИХ-ын дарга санууллаа.

Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэд, сонгогчдынхоо итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд Та бүхэн эрдэм мэдлэг, арга туршлага, ур ухаанаа дайчлан хамтран ажиллаж, 2025 оны намрын чуулганы төлөвлөсөн ажлаа нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00