Home Амьдрал 24/7Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна

by chimka chimka

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 55 хувьд буюу Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Өвөрхангайн цөөн сумдын нутгаар хэвийн.

Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, бусад нутгаар буюу 40 хувьд дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Дунд-Ус, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 29–34 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

banner

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1–3.0 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 66 хувьд дунджаас ахиу, 34 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00