102

Ирэх орны төсвийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, холбогдох дүгнэлтүүдийг мэргэжлийн байгууллагууд танилцууллаа. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан 5 хоногийн завсарлагыг УИХ-ын даргаас хүслээ. АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын дарга төсвийн асуудлыг судалж, нэгдсэн байр сууринд хүрэх хоёр хоногийн завсарлага олгож байгаагаа мэдэгдлээ.

Ийнхүү 2026 оны Монгол улсын нэгдсэн төсөв болон төсвийн хүрээн мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Лхагва гарагийн 10:00 цагаас эхлэн хэлэлцэхээр боллоо.