Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 974,311 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1,016,817 тоолуураар борлуулалт хийж байгаагаас 2025 оны хагас жилийн гүйцэтгэлээр 386,324 буюу нийт хэрэглэгчдийн 38%-ийг ухаалаг тоолуураар шинэчилжээ. Харин 630.5 мянган ширхэг буюу 62%-ийг 2028 оны түвшинд шинэчилж дуусгах зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр хэрэглэгчдийн хувьд хүссэн үедээ үнэн зөв мэдээллээр хангагдан хэрэглээгээ хянаж хэмнэлт хийх, байршлаас үл хамааран төлбөрөө төлөх, нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй авах, эрчим хүчний салбарын хувьд хэрэглэгчийн хэрэглээг оновчтой зөв төлөвлөх, бодит хэрэглээнд суурилсан тарифийн зохицуулалт хийх, түгээлт, хэрэглээг бодит цагт хянах, алдагдал, хууль бус хэрэглээг бууруулж эдийн засгийн чадавхийг сайжруулахад ахиц дэвшил гарч цаашид “Ухаалаг сүлжээ”-д шилжих суурь нөхцлийг бүрдүүлэх юм.
