Home Zug flashЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

by chimka chimka

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.23/ хуралдаанаар “Алт 3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлуудыг хэлэлцэж, санал хураалтыг лхагва гарагийн чуулганы хуралдаанаар санал хураалтыг явуулна.

“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд нийт 324 мянган га газрыг хамарч буй Гутайн даваа, Гацуурт, Эрээн баавгайтын тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал яригдаж байгаа юм. Гишүүдийн зүгээс манай улсад олборлож буй алтны бодит тоо хэмжээ, алтны экспорт бүгд Монгол банкаар дамжиж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байгаа талаар, тусгай хамгаалалттай газрын ангилалууд дээр анхаарах тухай саналуудаа хэлж байв.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт эзэлдэг. Тусгай хамгаалалттай газар, улсын хилийн газар, батлан хамгаалах зориулалттай газар, отрын бэлчээр, орон нутгийн тусгай хэрэгцээт газар гээд бүх тусгай хэрэгцээт газар нутгийг нэмбэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ямар нэгэн ашигт малтмалын зориулалтаар ашиглах боломжгүй байна.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг нь цагдан хорих арга хэмжээг ямар нэгэн үндэслэлгүйгээр авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн байна. Тиймээс УИХ-ын чуулганаас тус заалт дээр эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох эсвэл болохгүй гэдгийг тус хууль хэрэгжиж эхлэх буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тодорхой зааж өгөх шаардлагатай байгааг гишүүд тодотголоо.

banner

📌 Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлснийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилав.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00