Өнөөдрийн /2025.09.29/ Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд: Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн байгууллагаас есөн хувийн орон тоо хассан. Бүх л нэгжүүдээсээ хассан. Гудамжинд эргүүл хийж байгаа цагдаа, хэсгийн байцаагч ,хэсгийн эргүүл, хэсгийн төлөөлөгч нарыг хасаагүй. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байгаа, хүний эрхтэй холбоотой ажиллаж байгаа, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа алба хаагч нарыг хасаагүй. Бусад жолооч, захиргааны ажилтан, хамгаалалтын ажилтан зэрэг бүх нэгжээс орон тоог есөн хувиар хассан.
Гэтэл бид нарт 2026 онд Засгийн газрын тогтоолтой, шинээр бий болж байгаа шүүхүүдтэй холбоотой орон тоо бий болгох шаардлага гарч байна. Жишээлбэл, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой орон тоо нэмэгдэхээр байгаа. Зарим аймгуудын усны хамгаалалтыг ав гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэнтэй холбогдуулаад 843 орон тоо хэрэгтэй байгаа. Энэ орон тоо батлагдахгүй бол 2026 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, усны эх үүсвэрийг хамгаалах, Гэр бүлийн шүүхтэй холбоотой хамгаалалт зохицуулалт хийх боломжгүй.