
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Байнгын хорооны хуралдааны дараа Засгийн газрын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан, Н.Учрал нар мэдээлэл хийлээ.
С.Бямбацогт, УИХ-ын ТББХ-ны хуралдаанд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн олонх энэ хуралдаанд оролцсон. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулахад гурван гишүүн дэмжин, 19 гишүүн татгалзсан санал өглөө. Өөрөөр хэлбэл, “огцруулъя” гэж гарын үсэг зурсан гишүүд маань “огцруулахгүй” гэж санал өгсөн нь гайхаш төрүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томъёоллоор санал хураах гэж байна вэ?” гэж хуралдаан даргалж буй Х.Булгантуяа гишүүнээс тодруулж асуухад “Байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураана” гэж хэлсэн. Ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү! шүү гэж сануулахад “Мэдэж байгаа” гэж хэлсэн.
УИХ Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Тиймээс үүнийг олон нийтэд мэдээлэх гэж зүйтэй гэж байна.