Home Амьдрал 24/7Тогтвортой хөгжлийн асуудлаарх зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт Улаанбаатарт боллоо

Тогтвортой хөгжлийн асуудлаарх зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт Улаанбаатарт боллоо

by chimka chimka

Эдийн засаг хөгжлийн яамнаас Улаанбаатар хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн Хойд Азийн Олон талт Чуулга уулзалтыг 10 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус чуулганы хүрээнд 10 дугаар сарын 21-ний өдрийг Иргэний нийгмийн байгууллагуудын чуулганаар эхлүүллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (UN ESCAP), Ази Номхон далайн Иргэний Нийгмийн Оролцооны Механизм (APRCEM)-ын Зүүн ба Хойд Зүүн Азийн дэд бүсийн бүлэг, Монгол Улсын Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам болон Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг зүүн хойд азийн улсуудын төлөөллүүд оролцож байна.

Энэ жилийн чуулга уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилго 6 (Цэвэр ус, ариун цэвэр), Тогтвортой хөгжлийн зорилго 7 (Хямд, цэвэр эрчим хүч), Тогтвортой хөгжлийн зорилго 9 (Үйлдвэрлэл, инноваци, дэд бүтэц), Тогтвортой хөгжлийн зорилго 11 (Тогтвортой хот, суурин), Тогтвортой хөгжлийн зорилго 17 (Хамтын ажиллагаа) зэрэг зорилгуудыг голлон авч үзэв.

Нээлтийн үеэр НҮБ-ын ЭСКАП-ын төлөөлөгч Риккардо Мезиано, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Ариунаа Чадраабал, ЭЗХЯ-ны Чандмань Пүрэвдорж нар үг хэлж, иргэний нийгмийн оролцооны ач холбогдлыг онцоллоо.

banner

Монголын төлөөлөгчид ус, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил зэрэг салбарын туршлагаа хуваалцав. Форумын үр дүнд бүс нутгийн байгууллагууд хамтран Зүүн Хойд Азийн Иргэний нийгмийн мэдэгдэл (CSO Statement)-ийн төслийг боловсруулж, 2026 оны APFSD болон HLPF-д танилцуулах юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00