Home Zug flashЭлчин сайд М.Игавахара гэргийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь Япон иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэв

Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь Япон иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэв

by chimka chimka

12 дугаар сарын 23-ны өдөр Элчин сайд Игавахара гэргийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах олзлогдон хоригдож байх хугацаандаа нас барсан япон иргэдийн дурсгалын газарт очиж, эх орондоо буцах хүсэл тээсээр таалал төгссөн япон иргэдийг дурсаж, энх тайвныг эрхэмлэсэн сэтгэлээр гүн эмгэнэл илэрхийллээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ (тухайн үеийн) 1945-аас 1947 оны хооронд Сибирийн олзлогдогсдоос ойролцоогоор 14,000 япон хүнийг БНМАУ (тухайн үеийн)-д шилжүүлсэн бөгөөд тэднээс 1,700 орчим хүн Монголын нутагт нас барсан юм. Тус газарт нутаглуулсан 237 хүний шарил хожим Япон Улсад хүргэгдсэн хэдий ч, өдгөө оршуулгын газрын туурин дээр дурсгалын хөшөө үлдэж, олзлогдон хоригдож байх хугацаандаа амь үрэгдсэн япон хүмүүс оршин байсныг өнөө үед сануулж, тухайн үеийн түүхийг чимээгүйхэн өгүүлэх газар болжээ.

Элчин сайд Игавахара цаашид ч боломжтой бүхий л тохиолдолд Монголын газар нутагт буй олзлогдон хоригдож байхдаа нас барсан Япон иргэдийн дурсгалт газруудыг зорин очиж, түүхийн дурсамжийг зүрх сэтгэлдээ хадгалан, энх тайвныг эрхэмлэж, хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй байгаа ажээ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00