Home Zug flashЭЗБХ: СУУРЬШЛЫН БҮСЭД ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

ЭЗБХ: СУУРЬШЛЫН БҮСЭД ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

by chimka chimka

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.16/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Суурьшлын болон ногоон бүсээс нэг км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилж байгааг хууль санаачлагч онцолсон.

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа байнгын хорооны гишүүдэд уншиж сонсгосны дараа УИХ-ын дарга Н.Учрал нэр дэвшигч Санжаагийн Наранцогтыг танилцууллаа. Байнгын хорооны гишүүд ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, орон сууцны үнэ болон инфляцыг тогтвортой барих бодлогын арга хэмжээ авах саналыг нэр дэвшигчид хандаж хэлэв. Байнгын хорооны гишүүдийн олонх Санжаагийн Наранцогтыг Монгол банкны Ерөнхийлөгчид томилохыг дэмжлээ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00