Home Zug flashОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ НОТЛОХ БАРИМТУУДЫГ ШИНЖЛЭН СУДАЛЛАА

ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ НОТЛОХ БАРИМТУУДЫГ ШИНЖЛЭН СУДАЛЛАА

by chimka chimka

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн /2025.12.10/ сонсгол Оюу толгой төслийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэв.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асуух, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах байдлаар үргэлжиллээ.

Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлснээр 84 гэрч оролцсон байна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00