Home Тоглоомын дүрэмБодлогын шийдвэрСЭЛБЭ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ

СЭЛБЭ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ

by chimka chimka

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо.

Сэлбэ Нэгдсэн эмнэлэг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 153 эмч, ажилтантай, эмнэлгийн мэргэшсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүрэг төдийгүй Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нийт 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Дүрс оношилгооны төвд КТГ-ын оношилгоогоор улаан хоолой, ходоод гэдэсний уян дуран, эмэгтэйчүүд, зүрх судас, хөх, бамбайн хэт авиан шинжилгээ, рентген зэрэг 10 төрлийн оношилгоо хийж, нийт 822 үйлчлүүлэгч хамруулснаас эмгэг өөрчлөлттэй 27 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна. Мөн дурангийн оношилгоонд 3502 хүн хамруулснаас өөрчлөлт илэрсэн 156, эмгэг судлалын шинжилгээнд 76-г тус тус хамруулжээ.

banner

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ. Томуугийн дэгдэлтийн үед ачаалал нэмэгдсэн хэдий ч нэг ч хүхэд коридорт хэвтүүлээгүй амжилттай давж байна гэдгийг тус эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа танилцуулав.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00