109
Өнгөрсөн 11-р сард Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж УИХ-д хүргүүлэхээр болсон юм.
Тэгвэл дээрх дүгнэлтийг дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонх нь дээрх дүгнэлтийг дэмжсэнгүй. Одоо харин УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэнэ.
