95
УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо хуралдаж дээрх дүгнэлтийг дэмжээгүй. Харин дөнгөж сая чуулганы хуралдаанаар хэлэлцээд санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
