Энэ оноос Төсвийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүд тусгагдсан билээ. Тодруулбал, багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Улмаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.
Мөн түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг тусгасан билээ.
