Home Zug flashУИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Эрдэнэс Тавантолгой ХК дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг 34 хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Эрдэнэс Тавантолгой ХК дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг 34 хувьд хүргэх шаардлагатай

by chimka chimka

Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахад хүнд байгаа талаар мэдээлсэн байна. Олсон ашигаа шахмал түлшинд 300 тэрбум, Эрдэнэс Монгол нэгдэлд тэд гэх мэтээр тараагаад дуусчихдаг болохоор аргагүй.

Нэгд. Иргэдийн эзэмшлийн хувьцааны 18%-г нэмэгдүүлж 34%-д хүргэх. Хувьцаа эзэмшигч иргэдийг төлөөлсөн захирлыг нээлттэй сонгож ТУЗ-д суулгаж хяналт тавих. Хувьцааны арилжааг том, жижиг хувь эзэмшигчдийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс хязгаарлалттайгаар явуулах. Ашигтай жилийн эцэст ажилчдад нэмэлт урамшуулал олгох бол цалин эсвэл хувьцаа гэсэн опшн байж болдог. Өөрсдөө ч хяналт тавина гэсэн үг.

Хоёр. Үйл ажиллагаанд нь хамааралгүй элдэв төсөл хөтөлбөр санхүүжүүлэхийг хориглож, компанийн ашгаа нэмэгдүүлэх. Ингэснээр иргэд ногдол ашгаа авч, компанийн ашгаас Баялгийн сандаа хуримтлуулна. Бас төрийн нэр барьж их хэмжээний нүүрсийг хямдруулсан үнээр гэрээлэхийг нь хязгаарлаж чадна.

Нэг юмыг бүгд ойлгоё! Төрийн өмч хэт давамгайлах нь ард түмний мэдэлд байна гэсэн үг биш намын дарга нарын мэдэлд байна гэсэн үг. Улстөрчдийг нийтийн мөнгөнөөс холдуулах хэрэгтэй. Иргэд өөрсдөө хувьцаа эзэмшиж байж жинхэнээсээ “баялагтаа эзэн” болно.

banner

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00