Home Zug flash“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-д Бортээгийн нүүрсний экспортыг хийж эхлэх бэлтгэлээ хангахыг даалгажээ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-д Бортээгийн нүүрсний экспортыг хийж эхлэх бэлтгэлээ хангахыг даалгажээ

by chimka chimka

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ оны эхэнд буюу 2025.01.05-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзсан. Уг уулзалтаар орон нутгийн иргэд ажлын байрны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа талаар санал хүсэлт их тавьсан байна. Иймд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг говийн бүсийн аймаг сумдаас иргэдийг ажлын байраар ханган ажиллах чиглэлд тусгай бодлого баримтлан ажиллахыг сануулав.

Мөн Засгийн газрын 2026.01.07-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд Бортээгийн нүүрсний экспортыг ажиллуулж эхлэхэд хилийн боомтын гарцуудыг ашиглах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Зам, тээврийн салбарын төрийн өмчид компаниудад Төрийн хэмнэлтийн тухай хууль, байгууллагын дотоод үйл ажиллагаа, компанийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хөдөө орон нутагт ээлжийн системээр ажилладаг алба хаагчдын орон тоог багасгах, хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд бүтэц орон тоонд дахин анхаарч ажиллахыг анхааруулав.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00