Home Zug flashМонгол улсын гавьяат тамирчин Б.Энхоргил төрсөн нутаг Эрдэнэбүрэн сумандаа очжээ

Монгол улсын гавьяат тамирчин Б.Энхоргил төрсөн нутаг Эрдэнэбүрэн сумандаа очжээ

by chimka chimka

Холимог тулааны “One” холбооны аварга, МУГТ Б.Энх-Оргилийг “Ховд аймгийн хүндэт иргэн” болгож, 20 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан аж. Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшуулжээ.

Улмаар дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилийг Ховд аймгийн Хүндэт иргэн шагналаар шагнаж, 20 сая төгрөгөөр, Б.Энх-Оргилийн дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөг, Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15 сая төгрөг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5 сая төгрөг, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгчээ.Нутгийнхан нь түүний амжилтыг мялааж халуун хошуут 50 толгой мал, хурдан удмын адуу бэлэглэсэн байна.

Мөн Өөлд угсаатны дээл урлаж бэлэглэв. Гавьяатын дээлийг тус сумын уугуул, өв тээгч, үйлчин бүсгүй О.Сурахбаяр урлажээ

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00