24
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн малын эмч нарын төлөөлөлтэй уулзаж, шаардлагыг нь хүлээн авлаа
Тэрбээр Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй тайван жагсаал, цуглаанд орон нутгаас зорин ирж оролцож буй малын эмч нартай уулзан, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагыг нь гардан авлаа.
Малын эмч нарын зүгээс мал эмнэлгийн үйлчилгээ бол бизнесийн бус төрийн зайлшгүй үйлчилгээ гэдгийг тодотгоод уг үйлчилгээг үзүүлж буй малын эмч нар тогтвортой санхүүжилт, баталгаатай нөхцөлтэй ажиллах ёстой, цаашид тус салбарт эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.
Сайд М.Бадамсүрэн малын эмч нарын тавьж буй энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

