Home Zug flashГутлын үйлдвэрүүд жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна

Гутлын үйлдвэрүүд жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна

by chimka chimka

2018 онд байгуулагдсан “Лугати” ХХК уул уурхай, тээвэр, барилга, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарынхны ажлын гутал үйлдвэрлэдэг. Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван хүчин чадлаа нэмж, цаашид жилд 250 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зөвхөн арьс, шир үйлдвэрлэлийн салбарт гэхэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 54 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломж бүрдсэний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах, желатин, шахмал шир үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.

banner

Одоогоор манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрүүдтэй  хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

2025 оноос хэрэгжиж эхэлсэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Тэгвэл энэ онд 425 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00