Home Zug flashЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

by chimka chimka

Засгийн газар байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар тогтоол баталсан.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна гэж заасан.

Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.

📌 Бүртгэлийг asuulga@cabinet.gov.mn цахим хаягаар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16.00 цаг хүртэл зохион байгуулна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00