Home Zug flashЭкологийн ач холбогдолтой газруудыг тусгай хамгаалалтад авч, байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлнэ

Экологийн ач холбогдолтой газруудыг тусгай хамгаалалтад авч, байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлнэ

by chimka chimka

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн нэгдсэн “TOURISM WEEK-2026” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Төлөөлөгчийн Газрын дарга Ноён Кацухиса Ишизаки болон бусад албаныхан оролцож байна.

“TOURISM WEEK-2026” үндэсний чуулган нь аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжил, салбарын тогтвортой өсөлтийг хангах, байгаль орчинд ээлтэй бодлогыг уялдуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Дэд сайд Б.Мөнхтамир чуулганд оролцож, хэлсэн үгэндээ “Тогтвортой аялал жуулчлалын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор БОУАӨЯ, ССАЖЯ, Монголын байгалийн өв сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, өвөрмөц байдал, нутгийн иргэдийн зан заншил, амьдралын хэв маяг болон байгаль хамгааллын тусгай шаардлага, стандартад нийцсэн аялал жуулчлалын жишиг бий болгож, сурталчлахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэв.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00