91



УИХ дахь ХҮН намын Зөвлөл хаврын чуулганы нээлтийн хурлаа хийв. Дараах гурван асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
Хаврын чуулганы хүрээнд ХҮН намын Зөвлөлийн баримталж ажиллах бодлого, чиглэл, хуулийн төслүүдийн талаар санал солилцов;

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар хэлэлцэж, холбогдох ажлын хэсэг байгуулан санал, дүгнэлт гаргаж ажиллахаар болов;
Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул шаардлагатай тодруулга, мэдээллийг сонсов.

