71
Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг нь оновчтой болгох шинэ тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нэг өдөр зайнаас буюу цахимаар ажиллуулахаар болсон. Мөн ажлын цагийг уян хатан болгож, байгууллагууд дотоод журмаараа 07:00-08:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулалт хийгээд байгаа юм.
