119

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр эрхлэх асуудлынхаа хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлт, аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг боловсруулан, судалгаа шинжилгээ хийж, холбогдох шатанд нь санал дүгнэлт боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Тодруулбал:
- Стандарт, техникийн зохицуулалтын эрх зүйн орчин боловсронгуй болж, олон улсын жишигт нийцсэн тогтолцоо бүрдэнэ.
- Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, хэрэглэгчийн эрх ашиг илүү найдвартай хамгаалагдана.
- Улсын нөөцийн удирдлага, зохион байгуулалт оновчтой болж, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах чадавх бэхжинэ.
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тогтолцоо сайжирч, эрсдэлийг бууруулах эрх зүйн үндэс илүү тодорхой болно.
- Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт уялдаа холбоотой хэрэгжиж, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдах юм.

